Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллалаа. Тэрээр энэ ангийн цахилгааны эх үүсвэр, шинэчлэлийн ажил болоод спорт төвийн барилгын явцтай танилцжээ. Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийг АНУ-ын "Дэлхийн Энхийн Ажиллагааны санаачлага" байгууллага, АНУ-ын Цэргийн Инженерийн Корпус хамтран гүйцэтгэж байгаа билээ.
Төслийн тусламжтайгаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хичээлийн байр, цэргийн байр, эмнэлэг, халуун ус, уурын зуух, инженерийн шугам сүлжээ зэрэг байгууламжийг сэргээн засч шинэчилсэн. Харин 311 дүгээр ангийн цахилгааны эх үүсвэр, шинэчлэлийн ажил болоод спорт төвийн барилга нь Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт. Дэд сайд А.Баттөр дээрх ажлуудыг чанарын төвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад сануулсан байна.