m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.09 03:19
138
Олон талаар дэмжиж ажиллахыг хүслээ

Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү өнөөдөр ОХУ-ын төрийн дум дахь Монголтой харилцах бүлгийн дарга, Сергей Михайлович Мироновыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү "Улаанбаатар төмөр замын талаар ойрын өдрүүдэд шинэ алхамууд хийгдэх гэж байгааг дуулгаад, цаашдаа шинэ чиглэлүүд нээх зэрэг олон зүйлд дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд томилогдоод энэ чиглэлд болон бусад чиглэлээр идэвхитэй ажиллаж байгааг дуулгалаа. Ноён С.М. Миронов УИХ-ын гишүүн Г.Батхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад Монгол Улсад олон жил ажиллаж амьдарч байсан хүний хувьд Монгол Улсын талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Төрийн Думын гишүүдэд байнга мэдээлж байдгаа дуулгав. Мөн тэрбээр уулзалтын үеэр яригдсан бүхий л зүйл дээр өөрийн зүгээс хамтран, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.