АНУ-ын иргэн Максзандра Форд саяхан амаржаад 14,1 поунд буюу 6,7 кг хүүхэд төрүүлжээ. Жирэмсэний хугацаанд энгийн бус том хүүхэд тээж байгаагаа мэдээгүй гэнэ. Тэрбээр жирэмсэний энэ бүх хугацааны турш хөл нь хавагнаж, ядарч, нуруу нь өвдөж байгаагүй ажээ. Форд өнгөрсөн намар гэнэт хурдан жин нэмж эхэлсэн бөгөөд эмчид үзүүлэхэд найман сар орчим жирэмсэн гэж хэлсэн ч том хүүхэд гэж бодоогүй гэнэ. Анхандаа Форд ихэр хүүхэд байх гэж бодож байжээ. Том биетэй хүүхдээ өөрөөрөө төрүүлэх шийдвэр гарган эсэн мэнд амаржжээ.Форд нэг настай хүү, таван настай охинтой гэнэ.