Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Уг ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн I хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 дугаар байр, II хорооны 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, III хорооны 21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр, 4 дүгээр хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БХН-30, БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлалаа.
Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан аж ахуйн нэгж, байгууллага төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлэх юм байна. Харин төсөл хэрэгжүүлэгчид дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд: