Булган хан бүсийн Монгол хэлний нэгдсэн Заах аргын нэгдлийн ажлаар суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан нээлттэй хичээл зааж эхлээд байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн I сургуулийн багш Н. Ичинхорлоо, Г. Баярчимэг нар 8б ангид "Тайлбарламж эх зохиох" сэдвээр зааж хичээлийн хэлэлцүүлэгт Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэн С.Тунгалаг болон Эрдмийн Өргөө Цогцолбор Сургуулийн арван багш оролцлоо.