m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.11 10:17
198
Баянзүрх дүүрэгт дахин нэг цэцэрлэг нээлтээ хийлээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой канад технологиор барьсан цэцэрлэг ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. 21 дүгээр хорооны хувьд хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын бүсд оршдог. 2560 өрх, 10877 хүн амтай. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 1100 хүүхэдтэй бөгөөд  шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 49 хувь нь буюу 545 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 2013 оны орон нутгийн хөгжлийн санд төсөвлөгдсөн 4,4 тэрбум төгрөгөөр иргэдийн хүсэлтийн дагуу тус дүүргийн цэцэрлэг огт байдаггүй гурван хороонд тус бүр 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажлыг эхлүүлсэн нь ийнхүү өнөөдөр ашиглалтад орж олон эцэг эхчүүд, хүүхдүүдийг баярлуулсан үйл явдал болсон юм.