m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 02:32
2958
Тахианы махтай будаатай хуурга хийх арга

Орц:

Будаа 3ш, Зайдас 3ш, Өндөг 180-190 гр, Тахианы цээж мах 1/2 ш, Сонгино 50-60гр, Ногоон сонгино 1 ш, Лууван 40-50гр, Вандуй 1 х/х, соус 1/2-1ц/х,  Давс 1/4 ц/х, Хар перц 1/2-1х/х, Цуу 1 ц/х, Ургамлын тос

Хийх арга:

Уг хоолонд олдоц сайтай гарын доорх хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Цагаан будааг манай сайт дахь будаа агшаах жороор амтлаж агшаагаарай. Хайруулын тавганд 1/2 цайны халбага ургамлын тос хийж халаагаад нимгэн хэрчсэн зайдасыг хийж бор хүрэн болтол нь шараад хайруулын тавагнаас гаргана. Уг хайруулын тавгандаа тосыг нь ашиглан 3 ширхэг өндөг хийж шарна. Шарахдаа өндгийг биежиж эхлэмэгц нь хуурч, тарааж, үйрүүлж шараад галаас гаргана. Ингээд хайруулын тавгийг цэвэрлээд жижиглэн хэрчсэн тахианы цээж махыг 1 цайны аяга халаасан тосонд хийж бүрэн болтол нь 5-7 минут хуураарай.

Ингээд сой соус, давс, хар перц, цуу, мөн нэмэлт амтат сүмс хийж холиод жижиглэн хэрчсэн лууванг хийж зөөлөн болтол нь хуураарай. Дараа нь мөн жижиглэн хэрчсэн сонгино, вандуйг хийж 3 минут орчим хуурна.Ингээд ногоонууд болсны дараа өмнө нь шарсан зайдас, өндгийг хийж хутгана. Галын хэмийг унтраагаад агшааж бэлэн болсон будааг хийж сайтар хутгана. Амсаж үзээд шаардлагатай бол нэмэлт амтлагч, сүмс хийж болно шүү.Шинэхэн ногоон сонгино эсвэл яншуйг хэрчиж хийгээд таваглаад идэхэд бэлэн боллоо.