Орц:
Төмс 8-9 ш, Ургамлын тос 50-60гр, Сонгино 1 ц/х, Сармис 2-3хумс, Давс 1-3чимх, Перц 1-3чимх, Гахайн утсан мах 150-200 гр
Хийх арга:
Төмсийг угааж цэвэрлээд хальслаарай.Хальсалсан төмсийг хэрчиж буцалсан халуун усанд хийж 5 минут орчим буцалгаад уснаас гаргаж хуурай болтол нь сайтар шүүгээрэй. Ингэснээр шарах үед төмс зөөлөрсөн байдаг. 60мл оливын тос эсвэл ургамлын тос, масло, самарын тос аль нь ч байж болно. Дунд зэргийн хэмийн гал дээр хайруулын тавганд тосыг хийж халаана. Ингэхдээ 1-2 хэрчим төмсийг тосруу хийгээд шарах хэмжээний халсан эсэхийг шалгаарай.
Ингээд бүх төмсийг хийж шарна. Зөөлөн гал дээр шарах явцдаа хуурай гич, розмарин болон нимбэгний шүүсээр амтлаарай. Та амтлагчаа дээрхээс гадна өөрийн дуртай амтлагчыг сонгож болно. Ингээд 15-25 минут хутгаж, эргүүлж тойруулж хуурч шараарай. Төмсийг хуурай цаасан дээр гаргаж тосыг шүүж шингээж аваарай. Үүний дараа давс, перцээр амтлана