Брокли бол тураах, хавдрын эсрэг үйлчилгээтэй зүрхний өвчинд тустай, мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг болохоор их идэхээс сэргийлдэг байна.
Орц: Брокли 300 гр, хар мөөг тохирох хэмжээгээр, лууван 1ш.
Амтлагч: Ургамлын тос, хятад цуу 2 халбага, элсэн чихэр бага зэрэг, гүнждийн тос, сармис 3 хумс, шанцай 3-4ш.
Хийх арга: Хар мөөгөө халуун усанд 20 мин дэвтээж жижиглэн хэрчинэ. Броклиг мөн адил судлын дагуу жижиглэн хэрчинэ. Хэрчсэн броклиг давстай усанд хийж 15 мин болгосоны дараа цэвэр усаар зайлна. Лууванг нарийн хэрчинэ. Сармисаа бутлана. Амтлагчуудаа нэг саванд хольж бэлдэнэ. Саванд ус буцалгаад түүн дээрээ тал амны халбага давс, ургамлын тос 1 халбагыг хэмж хийгээд броклигоо хийж 2 мин орчим байлгаад шүүж авна. Дараагаар нь хар мөөг болон луувангаа тус тусад нь хийж 1 мин орчим байлгаад шүүж авна. Брокли, хар мөөг, луувангийн усыг сайтар шавхасны дараагаар ногоонуудаа бэлдсэн амтлагч дээрээс хийж хутгаад салад маань бэлэн болно.