m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 05:59
1639
Корндог хийх хялбархан арга

Орц:

Гурил 1 ц/а, Нунтаг эрдэнэ шиш 1 ц/а, Эрдэнэ шишийн цардуул 1 ц/а, Элсэн чихэр 20 гр, Давс 1 ц/х, Хар перц 1 ц/х, Нарийн боовны үйрмэг 4 ц/х, Сүү 1 ц/а, Өндөг 1 ш, Гич 20 гр, Кетчуп 20 гр, Ургамлын тос 150 гр

Хийх арга: Зуурмагт орох хуурай орцуудыг нийлүүлнэ. Үүнд эрдэнэ шишийн нунтаг, гурил, давс, хар перц, элсэн чихэр, нарийн боовны нунтаг үйрмэг орно. Хэрвээ та чихэрлэг зуурмаг хийхийг хүсвэл зуурмагтаа элсэн чихрийг нэмж хийнэ. Харин чихэрлэг багатай зуурмаг хийхийг хүсвэл элсэн чихрийн хэмжээг багасгаж болно. 

Сүү, өндгөөр зуурмагаа зуурч, сайтар миксердэнэ.Зайдсаа шорлож бэлтгэнэ. Ингээд зайдсаа өмнө бэлтгэсэн зуурмагтаа дүрэх бөгөөд зуурмаг зайдасны гадуур наалдаж биежтэл нь дүрээрэй. Шорлосон зайдас тус бүрийг эрдэнэ шишийн цардуулд үрнэ. Хайруулын тавганд ургамлын тосыг хийж 190С хэмд сайтар халаагаарай. Хайруулын таваг ёроолтой, том байх тусмаа корндогийг илүү сайн шарна. Сайтар халаасан тосондоо корндогоо хийж 3 минут орчим шараарай. Ингээд гаднах өнгө нь бор шаргал болно. Шарах явцдаа эргүүлж тойруулж жигд шараарай.