Орц:
Аарц 100 гр,
Хонины мах 180 гр,
Зуурсан гурил 160 гр,
үхрийн чөмөгний яс 1/4 ш,
Сонгино 20 гр
Перец 1/4 ц/х,
Гоньд 1/4 ц/х,
Ус 700 гр
Хийх арга: Махыг жижиглэн татна. Татсан маханд давс, чинжүү (перец), сонгино, гоньдоор амт оруулж, шөлний халбагаар 2 удаа ус хийж шүүслээд сайтар хутгана. Баншны гурилыг бүлээн усаар зуурч 10 минут амраана. Эвлэсэн гурилаа нарийн жигд цувьж жижиглэн тасалж, дугуйлан хавтгайлна. Шанзнаасаа хавтгайлсан гурилан дээрээ хэсэгхэнийг тавьж чимхэнэ.
Усандаа үхрийн чөмөгний ясыг хийж буцалгах ба гарсан нитгэлийг дор бүр нь шөлнөөс шүүж авна.Шөлөндөө давс хийж амтыг чангалан дээрээс нь баншаа хийж 10 минут чанах ба бэлэн болохоос 1 минутын өмнө аарцаа хийж бэлэн болгоно.