m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.13 00:50
3351
Загасны шөл хийх жор

Орц:

Загасны мах 350 гр, 

Төмс 2-3 ш, 

Лууван 2-3 ш, 

Сонгино 1-2 ш, 

Сармис 3-4хумс, 

Давс 1/2-1ц/х, 

Перц 1/2 ц/х, 

Халуун чинжүү 1/2 ц/х, 

Улаан чинжүү 15 гр, 

Томатны сүмс 2-3 х/х, 

Ногоон сонгино 40-50гр, 

Яншуй 20-30гр, 

Ус 5-6 ц/а, 

Нимбэгний шүүс 1/4 ц/х, 

Бэлтгэх арга:

Хоолонд орох хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Шөл хийх шинэхэн загасны махыг сонгож угааж цэвэрлээд ясыг сайтар түүгээрэй.Шөлөнд орох хүнсний ногоонуудыг угааж хальслаад хэрчиж бэлтгэнэ.Хайруулын тавганд 1,5 хоолны халбага ургамлыг тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн сармис, сонгиныг хийж зөөлөрч шаргалттал нь 3-4 минут хуурна.Дараа нь чили - халуун чинжүү хүсвэл амтат чинжүү хийж үргэлжлүүлэн 2 минут хуурна.Мөн лаврын навч, гоньд зэрэг хийхийг хүссэн амтлагчаа хийж хуураарай.Ингээд нунтаг улаан перц, 2-3 хоолны халбага томатны сүмс хийж хэрчсэн төмс, лууван зэрэг ногоогоо хийгээд 1 цайны аяга ус хийж зөөлөн гал дээр 15 минут орчим хутгаж зөөлөн буцалгана.

Үүний дараа 4 аяга ус болон загасны махыг нэмж хийгээд дунд зэргийн гал дээр 20-25 минут зөөлөн буцалгаж болгоно. Энэ үед давс, перц болон 1/4 цайны халбага нимбэгний шүүс хүсвэл яншуй, ногоон сонгино зэрэг амтлагчаар амтлаарай.Ингээд таны загасны шөл идэхэд бэлэн боллоо. Хуурч, амтлаж хийсэн учраас ам дарвигнуулсан халуун хэрнээ зөөлөн амттай байх болно.Харин хуурч амтлахгүйгээр шөл хийе гэвэл ногоо болон загасны махыг аль болох том хэрчиж 5-6 цайны аяга усанд хийж галын хэмийг нэмж буцалгана.Загасны хайрсанд хүний биед хэрэгтэй элдэв амин дэм байдаг тул хайрстай нь томоор хэрчиж хийвэл илүү амттай шөл гарах болно. Ингээд давс, лаврын навч, бүтэн сонгино, нимбэгний шүүс, чинжүүний үр зэргээр амтлана.Даргилан буцлаж эхлэмэгц галын хэмийг дунд зэргийн болгож нэмэлт амтлагч ургамал, навчаар амтлаж болно. Жишээ нь яншуй, ногоон сонгино, өргөст хэмх зэргээр амтлаад зөөлөн гал дээр 25 минут зөөлөн буцалгаад таны загасны шөл бэлэн боллоо.