m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.13 01:09
603
Шанцай боовыг хэрхэн хийдэг вэ

Орц:

Гурил 4 ц/а, Элсэн чихэр 1/4 ц/а, Өндөг 1 ш, Давс 1 ц/х, Шанц 2 х/х, Исгэгч 1/2-1ц/х, Ус 1/2 ц/а, Сүү 1/2 ц/а, Масло 1/3 ц/а, Самар 1/2 ц/а

Бэлтгэх арга:

Бүлээн усанд исгэгчийг хийж хутгаад 10 минут амраана. Ингээд өөр саванд сүү, элсэн чихэр, давс, өндөг, бага зэрэг зөөллөж хайлуулсан масло, 2 цайны аяга гурилыг хийгээд хуванцар эсвэл модон хутгуураар зуураарай. Ингээд бүлээн устай исгэгчээ хийгээд хэсэг зуурсны дараа үлдсэн гурилыг хийж зуурна. Зуурмаг биежсэний дараа хоёр гараараа 5 минут орчим нухаад битүү саванд таглаж хийгээд 1 цаг орчим амрааж хөөлгөнө.Ингээд гурилыг хөөсний дараа 1-2 минут нухаад аль болох дөрвөлжин хэлбэртэйгээр 3-4мм зузаантай илдэнэ. Илдсэний дараа масло эсвэл ургамлын тосыг жигд түрхэнэ.

Ингээд дээрээс нь элсэн чихэр, шанцайг жигд цацаж өгөөрэй. Хэрвээ та хүсвэл самар, шоколадны үйрмэг цацаж баяжуулаарай.Ингээд гурилыг захаас нь эхлэн орооно. Гурилны ирмэг наалдахгүй бол сайтар тослоорой. Ингээд нарийн утсаар гурилыг хөндлөнгөөр нь жигд хэмжээтэйгээр огтлоно.Ингээд шанцайтай боовоо гялгар тороор бүрхээд 2-4 цаг хөргөгчинд байлгасны дараа 175С хэмд шарах шүүгээгээг халааж 30 минут орчим болгоно. Шарах шүүгээний хавтангаа тослоорой. Хэрвээ та хатуу, шаржигнасан амттай болгохыг хүсвэл шарахаасаа өмнө хөргөгчинд битүү торонд хэд ч хонуулж болно. Ингээд гаргаж ирээд тасалгааны нөхцөлд гэсгээсний дараа шарах шүүгээнд шарахад боов маань хатуу шаржигнасан амттай болдог шүү.