m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.13 07:04
1447
Тахиан махан тако хийх жор

Орц:

Олив тос 2 х/х Сонгино 2 ш Улаан чинжүү 1 ш Ногоон чинжүү 1 ш  Сармис 4 хумс Тахианы цээж мах 900 гр

Паприка 1 х/х Нунтаг улаан чинжүү 2 ц/х Гоньд 1 ц/х  Орегано 1 ц/х  Халуун чинжүү 1 ц/х Давс 1 ц/х Томатны сүмс 300 гр Яншуй 100 гр Шанцай 50 гр Ягаан байцаа 100 гр Бяслаг 150 гр Тако шелл 8 ш

Бэлтгэх арга:

Улаан чинжүү, ногоон чинжүү, сонгиныг дөрвөлжин хэлбэртэйгээр жижиглэн хэрчиж бэлтгэнэ.Хэрчиж бэлтгэсэн ногоогоо оливын тосонд 10-15 минут хуурч зөөллөнө.Үүний дараа жижиглэн хэрчиж бэлтгэсэн сармисыг хийж 5-10 минут хуурна.Жижиглэн татсан тахианы цээж мах болон өөрийн хүссэн хоол амтлагчуудаа хийж сайтар хольж хутгана.Томатны сүмсээ хийж хутгана.Зөөлөн гал дээр тахианы махаа гүйцэд болтол нь хуурна.

Дараа нь жижиглэн хэрчсэн яншуйгаа хийж амтлана.Бэлэн болсон амталсан тахиан махаа Тако шеллэнд хийж нарийн хэрчсэн сийр, шанцайгаар амтлаж болно. Ингээд ам бүлээрээ идэх танай гэр бүлийн оройн хоол бэлэн боллоо.