m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.13 08:22
1292
Таван цулын хуурга хийх арга

Орц:

Зуурсан гурил 200 гр, элэг 120 гр, гүзээ 120 гр, бөөр 60 гр, зүрх 120 гр, Сонгино 1 ш, Давс 1/2 ц/х, Ургамлын тос 

20 гр, уушиг 120 гр, Хар перц 1/4 ц/х

Хийх арга:

Таван цул (бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоод)-ийг эхлээд хүйтэн усанд, дараа нь бүлээн усаар 3-4 дахин угааж цэвэрлэнэ. Гурилаа бүлээн усаар хатуувтар зуурч амраана. Дараа нь гал дээр жигнэж нарийн хэрчинэ.Таван цулыг чанахдаа буцалж байгаа давстай усанд эхлээд гүзээг 25-30 минут чанана. Буцалмагц хөөсийг дор бүр нь хаман авч байх хэрэгтэй.

Дараа нь бөөр, зүрх, уушгийг 10-15 минут буцалгана. Элэгийг ердөө 5-10 минут чанаж болгоно. Болсон таван цулыг гаргаж нимгэн хавтгай хэрчинэ.Сонгиноо тал цагираг хэрчиж халаасан тостой хайруулын тавагт сонгиноо шаргал болтол хуурна.Хэрчсэн таван цулаа 4-5 минут хуурч бага зэрэг шөл (ясны шөл юмуу, таван цулын шөл) нэмж, давс, хар чинжүүгээр амт оруулах ажилбар хийж, хэрчсэн гурилаа дээрээс нь бүрхэж тавиад таглаж, 5 минут орчим жигнэж бэлэн болгоно.Бэлэн болсон таван цулын хуургыг таваглан хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.