“Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдаж өндөрлөв. Наадмын хоёрдугаар шатанд нийт 34 яруу найрагч шалгаран үлдсэнээс, яруу найрагч Б.Мягмаржав тэргүүн байр эзэлж Болор цомын эзэн болсон байна. Харин дэд байрт “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц. Эрдэнэбаатар, гутгаар байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нар тус тус шалгарчээ.
Энэ жилийн “Болор цом” наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч Ц.Буянзаяа, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал нар ажилласан юм.