m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.16 01:21
224
Испаний бухтай тэмцэгч наадам болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жил бүр болдог бухтай тэмцэгч баяр наадмын үеэр хэсэг залуучууд ноцтой гэмтсэн байна. Тэдний дунд Жоржиа мужаас ирсэн 20 настай Бенжамин гэх залуу бухаас зугтаж амжилгүй мөргүүлэн шидэгджээ. Тэрбээр одоо Испаний Саламанка дахь эмнэлэгт байгаа ба нурууны сфинктер буюу арын булчингийн гэмтлийн мэс хагалбарт дөрвөн цагийн турш орсон гэнэ.  Мөн Шотланд, Испаний хоёр иргэн хүндээр бэртсэн байна. Энэ уламжлалт баярт гадаадын жуулчид маш түгээмэл оролцох болсон бөгөөд олон улсын оролцогчдыг татахын тулд шүтэн бишрэгч нар аюул багатай гэж үнэмшүүлэх явдал их байдаг ажээ. Жил бүр болох бухтай тэмцэгч, бухнаас зугтагч гэх нэртэй энэ наадамыг үзэхээр 45-50 мянган үзэгч оролцдог гэнэ. Наадам 1810-1812 онуудад гүн  Виллингтон  удирдлага дор Наполеоны арми, Их Британийн хүчний хоорондын тулалдааныг санахын тулд энэ наадмыг зохион байгуулах болсон ажээ.