Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай улсын байцаагчийн дүгнэлт, НИТХ-ын тэргүүлэгчдийн болон Нийслэлийн Өмчийн харилцааны газраас иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахдаа кадастарын зураг хийх зарим компаниудад давуу эрх олгосон нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн улсын байцаагчийн дүгнэлтүүдийг авч хэлэлцжээ.
Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн
Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болголоо.