m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.16 05:18
398
Шведийн уран барималч Едвин Охристром

 

Европ болон Шведийн алдарт уран барималч Едвин Охристром 1906 оны наймдугаар сарын 22-нд Шведийн өмнөд хэсэгт орших Барлов гэх газар төмөр замын ажилчны гэр бүл төрсөн.  Тэрээр аавынхаа ажлыг өвлөн авч төмөр замд 1925-1928 онд ажиллаж байгаад өөрийхөө сонирхолын дагуу 1928-1931 онд Хааны Урлагийн их сургуульд барималын ангид Карл Миллэс, Нилс Сжогрений нарын шавиар оржээ. 1932 онд Францын Парис хотод ажиллаж байгаад тэр жилдээ Шведийн шилэн шаазан эдлэл хийдгээрээ хамгийн алдартай  Смаланд тосгоны өндөр зэрэглэлийн шил, болор эдлэлийг хийдэг үйлдвэрт 1957 он хүртэл ажиллаж байсан. Түүний шилээр хийх аргачлал нь дахин давтагдашгүй цорын ганц бүтээл аж. Өөрийнхөө сонирхолын дагуу бүтээлүүдээ урлах багаад өнгө будгийн хосгүй бүтээлүүд нь Европ даяар алдартай гэнэ.

 

1974 онд Стокгольмын төвд Сергелс торг барих гоёл чимэглэлийн байгууламжийг барих уралдаанд түрүүлж шилэн цамхагыг  барьжээ. Өндөр нь 37,5 метр өндөр ган болон, 80 мянган олон талст болор шилээр урласан. Нийт 130 тонн жинтэй уг бүтээлийг урлажээ. 

Түүний амьд сэрүүн байх үедээ хийж байсан нийт 500 мянга гаруй бүтээлүүд байдаг бөгөөд дахин давтагдашгүй эдгээр бүтээлийг дуудлага худалдаагаар авах сонирхолтой иргэд ч байдаг ажээ. Дуудлага худалдаагаар зарим бүтээлүүдийн 1550-12000 ам.доллараар худалдаалдаг ажээ. Түүний алдартай цуглуулгаас: