m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.16 05:43
150
Экспорт өсч, импорт буурчээ

Монгол Улс өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 720.0 сая ам.доллар, үүнээс экспорт 472.7 сая ам.доллар, импорт 247.3 сая ам.долларт хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.

Тодруулбал, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 61.9 сая ам.доллар буюу 9.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 151.7 сая ам.доллар буюу 47.3 хувиар өсч, харин импортын хэмжээ 89.8 сая хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн аж.

Мөн гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 16.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр сард 225.4 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 151.7 сая ам.доллар буюу 47.3 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 129.7 сая ам.доллар, үүнээс зэсийн баяжмалын экспорт 171.9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийт 92 оронтой худалдаа хийжээ

Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 89.8 сая ам.доллар буюу 26.6 хувиар буурахад машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 26.6 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 14.4 сая ам доллар, хүнсний бүтээгдэхүүнийх 11.3 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 8.6 сая ам.доллар, хуванцар бүтээгдэхүүнийнх 7.1 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Түүнчлэн эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 89.3 хувийг эзэлж байгаа бол импортын 56.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.