Орц:
Үхрийн мах 2 кг, Сонгино 5 ш, Хар перц 1 ц/х, Давс 1 ц/х, Ус 1 л, Томатны сүмс 120гр, Улаан чинжүү/ Паприка 5 х/х, Ургамлын тос 60 гр, Сармис 3хумс, Гоньд 1 ц/х
Бэлтгэх арга:
Сонгино, сармисыг жижиглэн хэрчинэ.Хайруулын тавганд ургамлын тосыг халааж сонгиныг хийж шаргал өнгөтэй болтол хуурна.Ингээд сонгино дээр сармис, улаан чинжүү, хар перц, давс, гоньд (гоньдны оронд орегано хэрэглэж болно. Амтлагчуудыг сайтар холино.Ингээд урьдчилан бэлтгэсэн үхрийн эсвэл хонины махны шөл, томатны сүмсийг хийж хутгана.
Сүмсийг буцалмагц галыг багасгаж зөөлөн буцалгаарай.Томоор хэрчиж бэлтгэсэн (4см*4см орчим) үхрийн махыг хийж 1-1,5 цаг дунд зэргийн гал дээр буцалгана. Хэрвээ та хүсвэл төмс, лууван хийж чанаж болох ба махыг 0,5-1 цаг буцалсны дараа ногоог томоор хэрчиж хийгээрэй. Махтай зэрэг хийж чанавал төмс, ногоо хэтэрхий их болж үйрдэг тал бий.