m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 06:36
614
Дэлхийд танигдсан шилэн эдлэл

Чех улс нь болор болон шилэн эдлэлээрээ дэлхийд алдартай ажээ. XIII зуунаас эхлэлтэй Чехийн шилэн эдлэлийн үйлдвэрлэл нь Чех улсыг дэлхийд таниулах брэнд болтлоо хөгжиж чадсан байна. Тус улсын болор, шилэн эдлэл, шилэн чимэглэл нь дотоодын төдийгүй олон улсын яармагуудаас шагнал хүртжээ.  Анх уулын чулуулаг, байгалийн гаралтай шавар чулууг ашиглан хийдэг байсан үйлдвэрлэл өнөөдөр “Jablonec nad Nisou & Nový Bor” мэтийн брэнд болтлоо хөгжсөн нь Чехийн шилэн эдлэлийн урчуудын ур ухаан, уламжлалыг илтгэх ажээ.

140 гаруй жилийн тэртээ шилэн эдлэлээс гадна ширээ, цонхны шил зэрэг томоохон шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ улсад хөгжиж эхэлсэн байдаг.  Тэдний нэг нь XIX зууны дунд үед ажиллаж байсан Людвик Мозерийн шилний үйлдвэр ажээ.  Тухайн үедээ чанар, хийцээрээ Людвик Мозерийн шилний үйлдвэр бусдыг дагуулахгүйгээр дэлхийд алдаршиж чадсан байлаа. Людвик Мозерийн шилний үйлдвэрийн шил, шилэн бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг буланд байдаг хаад ноёд, шашны сүм хийд, элчин сайд, төлөөлөгчийн газрууд захиалан хэрэглэдэг байсан  ажээ.  Тухайлбал Австрийн Эзэнт улсын Франц Жозеф I,  XI Пап Фиус, Саудын Арабын Хаан  Пайсал, Йорданы Хаан Хуссайн, Александра Хатан,  Английн II Элизабет нар  Людвик Мозерийн шилийг алс холоос захиалан хэрэглэж байв.

XIX зууны Людвик Мозерийн шилний үйлдвэр

Людвик Мозерийн шилний үйлдвэрийн цех