m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 07:47
4561
Өглөөний цайндаа хөвсгөр pancake хийх жор

Орц:

Гурил 3 ц/а, Элсэн чихэр 6 х/х, Давс 1/4 ц/х, Baking powder 2 х/х, Өндөг 3 ш, цайны аяга Сүү  (Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр) 1 ц/а, Ургамлын тос 1/3 ц/а,  Шоколад 70 гр,

Хийх арга:

3 цайны аяга гурилыг саванд хийнэ.6 хоолны халбага элсэн чихэр хийнэ.Ингээд 1/4 цайны халбага давс, 2 хоолны халбага baking powder хийнэ.Хуурай орцуудыг сайтар холиорой.Өөр саванд 1 цайны аяга сүү, 1/3 цайны аяга ургамлын тос, 3 ширхэн өндгийг хийж сайтар миксэрдсэний дараа хуурай орцууд дээр хийж модон хутгуураар зуурна.Бага багаар гоожуулан хутгаж зуураарай.Хутгах явцад зуурмаг иймэрхүү болно.Илүү хөвсгөр болгоё гэвэл сүү нэмж зуурч болно шүү.

Ингээд дунд зэргийн хэм дээр халаасан хайруулын тавган дээр зуурмагийг халбагаар хутгаж аваад асгаж тараана. Ингээд хөдөлгөх хэрэггүй шүү.Галын хэм хэт ширүүн байж болохгүй. Зуурмаг өөрөө болох болно. Ингээд 2-3 минут болсны дараа эргүүлж нөгөө талыг мөн адил болгооройХэрвээ хүсвэл эргүүлэхээсээ өмнө шоколадны үйрмэг эсвэл шингэн шоколад тусааж амт оруулан чимэглэж хийгээрэй.Хөвсгөр бөгөөд шоколадтай pancake маань бэлэн боллоо.