Орц:
Үхрийн гол мах 500 гр, Чинжүү 3 ш, Улаан лооль 3 ш, Өргөст хэмх 1 ш, Цэцэгт байцаа 1 ш, Салатны навч 150 гр, Ногоон сонгино 120 гр, Улаан сонгино 1 ш, Давс 1 ц/х, Перц 1 ц/х, Олив тос 4 х/х, Нимбэгний шүүс 1 ц/х
Хийх жор:
Үхрийн гол махыг давс, перц болон бусад нэмэлт амтлагчаар хоёр талаас нь сайтар амтлана. Хэрэв танд цаг байгаа бол уг амталсан махыг 1 цаг орчим сэрүүн нөхцөлд байлгавал салатны мах амттай болдогИнгээд амталсан махыг 200-230С хэмийн гал дээр шарах ба шүүрхий эсвэл бүрэн болгох эсэхийг та өөрийн шийдээрэй. Шүүрхий мах салатанд тохиромжтой байдаг.Шарсан махыг салатанд тохируулан нимгэн нарийн хэрчиж сэрүүн газар хөргөөрэй.Өнгийн чинжүү, улаан лооль /мини улаан лооль байж болно./, өргөст хэмх, сонгиныг угааж цэвэрлэн хэрчиж том саванд хийнэ.
Байцаа, салат навчыг том хэрчиж хийгээрэй.Байцаа, навчны хувьд та өөрийн дуртай төрлийг хэрэглэж болно. Жишээ нь цэцэгт байцаа, өнгөт байцаа, кимчины напа байцаа зэргээс сонгож хийгээрэй. Зэрлэг ногоон сонгиныг жижиглэн хэрчиж хийнэ. Улаан сонгиныг урт нарийн хэрчээрэй.Ингээд ногоон дээрээ давс, хар перц, 4-5 хоолны халбага оливын тос хийж сайтар хутгаад 5 минут амраана. Үүний дараа 1-2 нимбэгний шүүсийг хийж бас дахин хутгана.Хэрчиж бэлтгэсэн махыг салатны ногоотой хольж таваглаад л таны амтат салат бэлэн боллоо.