Монгол Улсын Засгийн газрын даалгавараар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Улсын сайн малчин”-аар шалгарсан Баян-Өндөр сумын малчин Г.Цэрэнпунцаг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин С.Пунцаг нарт “Улсын сайн малчин”-ны өргөмжлөл, цул мөнгөөр урласан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл, бусад бэлэг сэлтийг гардуулж баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймаг орон нутгийн төр, захиргааны өргөмжлөл дурсгалын зүйл, бэлэг сэлтийг гардууллаа.
Улсын сайн малчдад өргөмжлөл гардууллаа
Улсын сайн малчин Г.Цэрэнпунцаг нь сүүлийн таван жил адуун сүргийн тоогоороо сумандаа тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны жилийн эцсээр 300 гаруй адуу тоолуулжээ.
Улсын сайн малчдад шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, нарын зэрэг албаны хүмүүс оролцов.