m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.18 02:57
474
Жимсний салат хийх жор

Орц:

Тараг 30-50 гр, Иогурт 30-50 гр, Нимбэгний шүүс 3 х/х, Жүржийн жүүс 1 ц/а, Жимс жимсгэнэ 500-700 гр, Майноз 30-50 гр, Хатаасан жимс 50 гр, Үзэм 30-40 гр, Самар 30-45 гр

Хийх арга:

Жимсээ хүйтэн усанд сайтар угааж цэвэрлээрэй. Сонгосон жимсэн дотор ястай, үртэй жимс байгаа бол идэхэд хялбар болгож урьдчилан ясыг авч цэвэрлэж болно. Салатанд орох жимс жимсгэнийг хэрчиж бэлтгэхээс гадна навч, голыг цэвэрлэнэ. Хэрчиж бэлтгэсэн жимсээ саванд хольж хийнэ. Ингээд 2 хоолны халбага нимбэгний шүүс хийж хутгаад 10-15 минут амтраасны дараа шууд хэрэглэж болно.