
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч буй. Үр дүнтэй байна хэмээн хууль санаачлагчид бахархалтайгаар мэдээлж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн намын бүлгийн хурлын үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн ордонд тамхи татдаг газар байхгүй учраас өрөөндөө хааяа тамхи татдаг нь үнэн. Надаас өөр өрөөндөө тамхи татдаг хүн байхгүй гэж бодож байна уу” хэмээн ам алдсан. Үүнээс болж Төрийн ордноор дүүрэн байгаа тамхичидтайгаа хариуцлага тооцож чадахгүй бол тэдэнтэйгээ хөтөлцөөд огцор гэдэг шүүмжлэл Л.Эрдэнэчимэг гишүүнд хаяглагдаад буй.
Эрхэм гишүүн энэ шүүмжлэлийг тун соргогоор хүлээн авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Д.Эрдэнэбат гишүүнд хариуцлага тооцож өгнө үү” гэсэн гомдол хүргүүлжээ.

