Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Харү башё гуравдугаар сарын 8-23-ны өдрүүдэд Осака хотноо болох билээ. Тус тэмцээний банцүкэг Японы сүмо бөхийн холбоо танилцууллаа. Шинэ чансаагаар “Исэгахама” дэвжээний сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх удаа сэкивакэ цолтой барилдахаар болжээ. Мөн өөр нэгэн монгол сүмоч “Катаонами” дэвжээний Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаагаа комүсүби цол хүртжээ. Өнгөрсөн тэмцээнд тааруу барилдсаны улмаас цолоо алдсан Ичиножёо А.Ичинноровын хувьд хаврын тэмцээнд маэгаширагийн барууны №1-ээс босч барилдах ажээ.