m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.23 04:35
182
УЕПГ-т морин хуур заллаа

Билгийн тооллын 17-р жарны Модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны ерөөлт энэ өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан прокурорын байгууллагын хамт олныг хүлээн авч золголт хийлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, болон нийслэл, дүүргийн прокурорууд оролцсон байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуурыг дээдлэн төрийн хан хуурыг залах ёслолын дагуу прокурорын газарт хуур залжээ. Хан хуурыг Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Даваазориг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл өргөсөн талаар УЕПГ-аас мэдээллээ.