m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.24 07:56
1259
Өглөөний дасгал хийцгээе

1. Та өөрийн бие организмыг маш тайван байлгах хэрэгтэй бөгөөд яаралгүйгээр босон нүүр гараа угаах. Үүнд 10-15 минут зарцуулагдах болно.

2. Өглөөний дасгалыг хөнгөхөн бие халаалтаас эхлэх ёстой ба цусны эргэлтийг сайжруулна.

3. Та өглөөний дасгалыг хийснээр яг ямар үр дүнд хүрэхээ бодох: үүнд та сэргэхийн тулд эсвэл өөрийн жингийн асуудал болон сунгалтийн дасгал маягаар хийж болно.

-Сэрэх.

-Гүйцэт сэрэх.

-Бие халаалт 2-3 мин.

-Үндсэн дасгалууд ойролцоогоор 3 мин.

Бие халаалтийн дасгалууд:

1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.

2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.

3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.

4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.

5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.

6. Хөлийг урагш хойш болгох дасгал.

7. Өвдөгийг нуглах дасгал.

Энэ бүүхэн бие халаалтын ерөнхий дасгалын хувилбарууд.

Үндсэн дасгалуудын хувилбарууд:

1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.

2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.

3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.

4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр.

Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.

Дүгнэлт хийцгээе. Ямар ч дасгалд заавал бие халаалт (2-3 минут) хийх хэрэгтэй. Учир нь таны идэвхитэй бүх үйл явцын эхлэл ба үндсэн ачаалалд бэлдэх бэлтгэл гэсэн үг. Хэрвээ та сэргэх л зорилготой бол үүгэр дуусгаж болно. Хэрэв ихийг хүсэж байвал бие халаалтийн араас үндсэн дасгалуудыг хийнэ. Энэ нь сунгалт юм уу хүчний дасгалуудаар цааш үргэлжлэх болно.