Хэлбэрээ алдаж, унжсан хөхийг өргөх, арьсан дор хөхөвч суулгах мэс засал Их Британид хийжээ. Энэ нь зориулалтын, хатуувтар силиконыг хөхөнд суулгаж, түүнийг торгон утсаар хавирганы ясанд бэхэлдэг байна. Энэхүү хагалгаанд гурван эмэгтэй хэдийнэ оржээ. Давуу тал нь тэд хөхөвч зүүгээгүй байсан ч сайхан хөхтэй харагдах аж. Мөн өмнө нь хөхөнд суулгадаг байсан силиконыг бодвол урсаж, гоожихгүй гэдгийг тэд баталж байна.
Энэхүү арьсан доорх хөхөвчийг Лондоны хөхний хүрээлэн 2007 оноос судалсаар ирсэн байна. Тус хүрээлэнгийн эрдэмтэн Кефах Мокбел “Урьд өмнөх хөхний суулгацыг бодвол эрсдэл бага. Харин ямар хугацаанд хөхийг өргөж байхыг сайн мэдэхгүй байна. Энэ тал дээр клиник туршилт хэрэгтэй байгаа” гэжээ.
Г.Төгөлдөр