Орц
- гахайн мах (нимгэн хавтгай, томхон хэрчинэ) - 600 гр
- бөөрөнхий сонгино - 1 ш
- ногоон сонгино - 1 ш
- гучүжан - 5 ц/х
- гучүгару - 1 ц/х
- цуу - 2 ц/х
- цагаан архи - 50 гр
- сармис (бяцална) - 2-3 хумс
- чам крим - 2 ц/х
- элсэн чихэр - 1 ц/х
- хар перец - бага зэрэг
- ногоон чинжүү - 1-2 ш
Хийх арга
Амтлагч зуурмаг бэлтгэх арга
Сав бэлтгэн гучүгару, гучүжан, элсэн чихэр, бяцалсан сармис, чам крим, хар перецээ нэг дор бүгдийг хийж сайн хольж базан 10 минут орчим байлгана.
Хийх аргачлал
- Сав бэлдэн нимгэн хэрчсэн мах, цуу, ногоон чинжүүгээ хийн сайн базаад 30 минут орчим болгоно.
- Амталсан махан дээрээ бэлдсэн амтлагч зуурмагаа хийн хооронд нь сайн холин базна.
- Хуурах савандаа махаа хийн хүчтэй гал дээр 2 минут орчим хуураад дээр нь цагаан архиа хийн хуураад галын хүчийг бууруулна.
- Дээр нь ногоон сонгино, бөөрөнхий сонгиноо хийж махыг болтол нь хуурна.
Хийхэд анхаарах зүйлс:
Чам крим гэдэг нь амталсан тос буюу гүнждийн тос юм. Гучүжин гэдэг нь улаан дөрвөлжин савтай, гучүгару нь граммаар зарагддаг. Эдгээр амтлагчийг Мерикури захаас, Солонгос цууг Сансарт байрлах Home plaza дэлгүүрээс тус тус авч болно.