Хүүхдийн өсөлт хөгжилт эрчимтэй явагдах үе шатанд Д амин дэм, кальци дутагдах, бүс нутгийн экологийн хүчин зүйлээс шалтгаалан ус, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах фотор, строци гэх мэт эрдсийн илүүдлээс шалтгаалан ясны матрицын эрдэсжих үйл ажиллагаа хямарч, яс зөөлрөн, хэлбэрийн өөрчлөлтөнд орохыг хүүхдийн рахит гэнэ.
Шинж тэмдгүүд: Өсвөр насны рахиттай хүүхдэд майга болох, өвдөг шагайн үе томрох зэрэг шинж давамгайлан илэрдэг. Хүүхэд амархан ядрах, сульдахаас гадна ясны эрдэсжилт, бодисын солилцооны хямралаас шалтгаалан хөлийн шилбэ болон өвдөг, шагайны үеэр өвддөг. Кальцийн дутагдал гүнзгийрсэн үед гарын сарвуу татах, хүйтэн хөлс гарах, түр муужрах шинж тэмдэг илэрдэг.
Эмчилгээ: Ходоод гэдэсний замын хямралгүй үед амин дэм дутагдлын рахитыг бага тунтай Д2 ба Д амин дэмийн аль нэгээр эмчлэхэд үр дүнтэй. Үнээний сүү, загасны шөл, нухаш, таташ, котлет, хуушуур гэх мэт. Мөн хүүхдийн хоол хүнсэнд сонгино сармис зэрэг хүнсний ногоог өргөн хэрэглэх нь нарийн гэдэсний ханаар шимэгдэх кальцийн шимэгдэлтийг сайжруулах нөлөөтэй байдаг. Жирэмсний зургаан сартайгаас нь эхлэн Д амин дэмийг 50 мянган хоёр сарын турш сард нэг дусал уулгаж эхийн цусан дахь Д амин дэмийн нөөцийг нэмэгдүүлнэ. Цэцэгт байцай, улаан, ногоон чинжүү, хатаасан мөөг зэрэг нь кальцийн агууламжаар баялаг бөгөөд натри агуулагдаагүй учир кальцийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор өсвөр насны хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэж болох юм.