
Өвөлдөө хатуухан, зундаа халуухан энэ л нутагтаа эцэг өвгөд маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдарч, мал хөлийнхөө хойноос хөөцөлдөн, борви бохисхийх завгүй гэмээр хөдөлгөөнт амьдралаар хорвоог туулсаар ирсэн билээ. Туулах туулахдаа үр хуухдээ сурган хүмүүжүүлж, дэлхийд ховорхон нүүдэлчин ахуй, зан заншил, холч хараа, амьдрах арга ухааныг хойч үедээ өв тэгш өвлүүлэн үлдээсэн байдаг.

Эцэг өвгөд маань үр хуухдээ сурган хүмүүжүүлж, дэлхийд ховорхон нүүдэлчин ахуй, зан заншил, холч хараа, амьдрах арга ухааныг хойч үедээ өв тэгш өвлүүлэн үлдээсэн байдаг.
Үйл хөдлөл, үг хэл, үлгэр домогтоо хүртэл үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх цогц арга зүйг шингээсэн хэдэн зуун жилээр ч үл тасрах нарийн ухааны хэмнэл өнөөдөр та бидний дунд харин алдагдаа юу даа гэмээр харуусах сэтгэл төрөөд удлаа.
Ардчилалтай хамт хаалгаар орж ирсэн харийн ертөнцийн эрээ цээргүй, эрээн бараан ахуй бидний сэтгэхүйг тэгтэл өөрчилснийх уу, аль эсвэл хүмүүсийн ухамсар сэтгэхүй тэгтлээ дордсных уу ямартаа ч хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэй харилцах харилцаа илт доголдсон нь нүднээ илхэн.

Хүүхдийн эрх байнга зөрчигдөж, балчирхан монголчууд хараа хяналтгүй хүчирхийлэл, харгислал дунд ёстой л зөнгөөрөө өсөн торниж буйг хэн хүнгүй мэдэх биз ээ. Бидний цөөхөн монголчууд хэдхэн хоногийн өмнө эмгэнэлтэйгээр хорвоог орхисон нэгэн бяцхан сахиусан тэнгэрт зул өргөж салах ёс хийсэн. Халуун зүрхтэй бүхний зүрхийг зүссэн ийм аймшигт хэрэг хэзээ ч битгий тохиолдоосой гэж залбирах зуур аливаа юмыг болоод өнгөрсөн хойно нь харамсах биш өрсөн аварч, энэрэх үйлсэд бүгдээрээ зүтгэл гаргаасай гэж хэн хүнгүй бодсон болов уу. Таньдаг ч бай таньдаггүй ч бай хүүхдийн эрхийг хамгаалахад нэгдэх хэрэгтэйг олон хүнд ойлгуулаад явсан бяцхан сахиусан тэнгэр амгалан нойрсог дээ.
Хүүхдийн эрх байнга зөрчигдөж, балчирхан монголчууд хараа хяналтгүй хүчирхийлэл, харгислал дунд ёстой л зөнгөөрөө өсөн торниж буйг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Эмгэнээд өнгөрөх биш хойч үеийнхээ төлөө их олон зүйл дээр хүн бүхэн зүтгэл гаргах цаг нь хэдийнээ болжээ. Өглөөхөн ажилдаа яаран хүүхдээ хөтлөн алхах та шүлс цэрээ хаялан зөрөх хүмүүстэй олон таарсан болов уу. Уг нь жижиг гэмээр зүйлийг хүн бүр дороо ухамсарлаваас зохилтой. Түмэн холхисон хотын гудамж талбайн хаа нэгтээ хүүхдийн эрх зөрчигдөж, дандаа л сайн сайхныг сонсож, харж байхаар заяагдсан тэдний тунгалаг нүдэнд нь томчууд бидний үлгэрлэх муу муухай үйлдэл тусаж, чихэнд нь монгол хэлэнд огт байдаггүй хараалын үгс сонсогдоно. Харсан үзсэн, сонссон мэдснээрээ сэтгэж хөгждөг тэр л балчирхан тархинд та бид хэдий болтол муу муухай бүхнийг бичиж үлдээх вэ?
Өглөөхөн ажилдаа яаран хүүхдээ хөтлөн алхах та шүлс цэрээ хаялан зөрөх хүмүүстэй олон таарсан болов уу.

Монголын хойч үеийн хүмүүжил 500 төгрөгнөөс хямд юм гэж үү?
Нийтийн тээвэрт тасалбар аваагүй нэгэнд уурлан элдвээр хашгирах “үйлчилгээний ажилтан”-ны ааш авир, тасалбар авахыг үл ойшоогоод сурчихсан зарим хүмүүсийн амнаас урсах хараалын үгс боловсрол олохоор цүнхээ үүрэн сургуулиа зүглэх бага насны хүүхдүүдийг чихнээ хадах нь хэвийн үзэгдэл болжээ. Яагаад хүүхдийн дэргэд ийм ёс суртахуунгүй үг, үйлдэл гаргана вэ?
Монголын хойч үеийн хүмүүжил 500 төгрөгнөөс хямд юм гэж үү?
Хүүхдийн дэргэд уур уцаар, үг хэлээ хянах чадвар үнэхээр дутаж байгаа нь энэ мэт үйлдлээс илт. Дунд сургуулийн сурагчдын хичнээн нь нийтийн тээврээр өдөр бүр зорчиж, түгжээ гацаатай замд томчуудын зүй зохисгүй үг, үйлдлийг харж сонсдог бол. Өөрийн байтугай бусдын хүүхдийг энэрч, сургаж, харж халамжилдаг дэлхийд ховорхон монгол чанар биднээс алсарсаар байна уу даа.
Сурагчдын хичнээн нь нийтийн тээврээр өдөр бүр зорчиж, түгжээ гацаатай замд томчуудын зүй зохисгүй үг, үйлдлийг харж сонсож явдаг юм бол?

Гэрлэн дохиогүй байтугай дохиотой гарцаар дайрчих шахам сүлжилдэн явах жолооч нарыг явж дуусахыг хүлээсээр хацар нь улайж даарсан хүүхэдтэй та өнөөдөрхөн хаа нэгтээ таарсан ч байж мэднэ. Энэ ч бас бидний бүдүүлэг, ёс суртахуунгүй болчихсон нийгмийн хэвийн нэгэн үзэгдэл . Нэг нь дүрэм зөрчихөөр нөгөө нь дагаж зөрчсөөр хүүхдийн амь насанд учрах эрсдлийг нэмсээр байгааг жолооч та мэдэх л болов уу.
Гэрлэн дохиотой гарцаар дайрчих шахам сүлжилдэн явах жолооч нарыг явж дуусахыг хүлээсээр хацар нь улайж даарсан хүүхэдтэй та өнөөдөрхөн хаа нэгтээ таарсан ч байж мэднэ.
![]()
Дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөг зангаа гээж хүүхдийг эрх зөрчигдсөн газар бүр дуу хоолой, хичээл зүтгэлээ оруулж, орон гэртээ ч олон нийтийн газарт ч хүүхдийн дэргэд үг үйлдлээ хянаж байцгаая томчууд аа. Ниргэсэн хойно нь хашгирдаг зандаа өнөөдрөөс цэг тавъя монголчууд аа.
