m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.04 06:42
70
Galaxy S6 ирэх сарын 10-наас дэлхийн зах зээл дээр гарна

Самсунг компани Испани улсын Барселон хотноо нээгдээд байгаа  "MWC 2015" үзэсгэлэнд  "Galaxy S6",  "Galaxy 6 Edge"  утаснуудаа танилцуулаад байгаа билээ. Тус  Galaxy S6 нь дэлхийн хамгийн анхны утасгүй, зайнаас цэнэглэгддэг батарейтай гэдгээрээр онцлогтой юм. 138 грамм жинтэй энэ утас дөрвөн цаг ажиллах цэнэгээ арван минутанд дүүргэж чаддагаараа үзэсгэлэнг үзэж байгаа хэрэглэгчдэд таалагдаж байгаа гэнэ.  Ирэх сарын 10-наас эхлэн дэлхийн зах зээл дээр гаргахаар төлөвлөөд байгаа уг утаснуудын захиалгыг авч эхэлжээ. 32GB багтаамжтай  "Galaxy S6" утас 700 евро, "Galaxy S6 Edge" утас  850 еврогоор үнэлэгдсэн бол 64GB багтаамжтай утас нь 799 евро,  128GB багтаамжтай утас  899 еврогоор тус тус үнэлэгджээ.