1. Гараа мөрнийхөө зэрэгцээ урдаа өргөж зогсоод аажмаар саадыг давах маягаар гараа хоёр тийш нь салгаж холдуулаад бэлтгэх байдалд орно. Нийт 12-14 удаа хийнэ.
Эдгээр дасгалыг уйгагүй сайн хийвэл таны хөх сайхан хэлбэртэй болох болно. Гэхдээ дасгал хийхийн хажуугаар бүсгүйта дараах хэдэнзүйлүүдийг мэдэж хэрэгжүүлэх нь маш чухал.
Бүсгүй та хөхөө унжиж доошилсон байхыг хармааргүй байгаа бол бөгтийж мөрөө унжуулж явж болохгүй. Тиймээс та цэх сууж, мөрөө тэгш авч явах нь хөхний булчинг чангаруулдаг.
Хэрвээ та хэт жижиг хөхтэй бол аль болохоор даруулга зүүхгүй байсан нь дээр. Гэхдээ та даруулгагүй явахаас санаа зовж байвалөөрт тохирсон хатуулгатай даруулга зүүгээрэй. Харин хэтэрхий том хөхтэй бол заавал хөхний даруулга зүүх ёстой шүү. Энэ нь таны эрүүл мэндэд нөлөөлнө.
Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон хөхүүл эхчүүд хөхнийхөө хэлбэрийг алдагдуулахгүйн тулд унтахдаа даруулга зүүж байх хэрэгтэй. Гол нь таны даруулга хөхөнд чинь яг таарсан, дээш нь өргөхгүй, хооронд нь ойртуулахгүй, бариу биш байх нь чухал.
Мөн та сайхан хөхтэй байхын тулд өдөр бүр хүйтэн усаар цээжээ угааж, чийгтэй алчуураар арчиж заншаарай. Энэ нь таны арьсыг чинь уян хатан болгож, хөхний булчинг чангаруулж, унжсан хөхийг чинь сэргээн гоё сайхан сэргэр болгоход нөлөөлнө.