m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 02:05
56
Хан-Уул дүүргийн VIII хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Хан-Уул дүүргийн VIII хороо 240 хүүхдийн багтаамжтай 209 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Тус хорооны хувьд цэцэрлэгийн насны 931 хүүхэд байдгаас 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. 209 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт хоёр настай 72 хүүхэд, дунд бүлэгт гурван настай 72 хүүхэд, ахлах бүлэгт дөрвөн настай 48 хүүхэд, бэлтгэл бүлэгт таван настай 48 хүүхэд бүртгэж авсан байна. 

Хан-Уул дүүргийн VIII хороо 240 хүүхдийн багтаамжтай 209 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтанд оров