m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 05:15
164
“Turkish Airlines”-ын онгоц осолджээ

“Turkish Airlines” компанийн 224 зорчигчтой  “Airbus A330”  онгоц газардах үедээ осолджээ. THY726 нислэгийн уг онгоц Туркийн Истанбул хотоос Балбын Катманду хотын  нисэх онгоцны буудалд газардах үед урд дугуй нь  салж унасны улмаас осол гарсан байна. Азаар зорчигчид хүнд гэмтэл аваагүй байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаар манантай,  үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбон тайлбарлаж байгаа гэнэ. Онгоц буулт хийхийн өмнө үзэгдэх орчин хязгаарлагдмалаас  болж 30 гаруй минут тойрч  ниссэн ажээ.