m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 09:01
302
Кени улс 15 тонн зааны соёо шатаажээ

 

Кени улс хулгайн анчидтай тэмцэх компанит ажлынхаа хүрээнд 15 тонн зааны соёог шатаажээ.  НҮБ болон Интерполын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Африкт жил бүр 20 000-25 000 зааныг хулгайгаар агнадаг ба зааны тоо толгой дунджаар 650 000 байгаа юм байна. Азийн орнуудад зааны болон хирсний соёо уламжлалт анагаах ухааны эмийн найрлагад ордог тул эрэлт ихтэй байдаг нь ийнхүү хууль бус наймаа хөгжих үндэс нь болдог ажээ.

Кени улс хулгайн анчидтай тэмцэх компанит ажлынхаа хүрээнд 15 тонн зааны соёог шатаажээ.

Кени улс Хулгайн антай тэмцэх хууль гаргаснаас хойш өнгөрсөн онд Хятадын нэгэн иргэнийг сайн чанарын зааны соёог 233 000 ам.доллараар худалдан авахаар захиалга өгсөн хэргээр  долоон жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

НҮБ болон Интерполын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Африкт жил бүр 20 000-25 000 зааныг хулгайгаар агнадаг ба зааны тоо толгой дунджаар 650 000 байгаа юм байна. 

Эдгээр зааны соёнуудыг улсын орлого болгон худалдаалж эдийн засагтаа орлого оруулж болох хэдий ч үүнийг шатааж, хулгайн ан, хууль бус наймаатай тэмцснээр тоо толгой нь цөөрч байгаа заан, хирсээ хамгаалах нэгэн алхам болж байна гэж Кенийн Ерөнхийлөгч Ухура Кенитта  Найроби үндэсний хүрээлэнд соёог шатаах үеэрээ хэлжээ.