m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 09:39
3245
Шар шувуу

 

Шар шувуу нь ихэнх тохиолдолд ганцаар амьдардаг шөнийн махчин шувуу юм. Дэлхийн бараг бүх газарт тохиолдох энэ шувуу нь жижиг мэрэгч амьтад, шавьж, загасаар хооллодог ажээ. Бусад шувуунаас ялгарах онцлог нь түүний нүд нүүрний урд хэсэгт байрладаг тул хөдөлгөөнгүй зүйлийн зайг сайн баримжаалдаг байна. Хамгийн том зүйл нь 4.5 кг жинтэй байдаг бол жижиг нь  31 грамм жинтэй байдаг ажээ. Дэлхий дээр 200 төрлийн шар шувуу байдаг байна. 

Шар шувуу хосоороо амьдрах нь ховор тохиолддог ажээ.

Шар шувуу толгойгоо 270 градус эргүүлж чаддаг ажээ.

Шар шувууны өд нь тэднийг орчны өнгөнд уусаж араатнаас бие хамгаалахад нь зохицсон байдаг ажээ.

Саарал шар шувуу нь шар шувууны төрөл дотроо том нь бөгөөд дэлхийн хойд хагаст амьдардаг түүний далавчны урт нь 152 см хүрдэг байна.

Саарал шувуу нь бусад шувуудыг бодвол маш чимээгүй нисдэг ба огтоно барьж иддэг ажээ.

Цасны шар шувууны эр нь эмээсээ илүү цагаан өнгөтэй байдаг ба илүү урт насладаг ажээ. 

Шар шувуу нь төрлөөсөө шалтгаалж 1, 2-12 ширхэг өндөг гаргаж, өндөрөө сар орчим дарж ангаахай болгодог байна.

Нисэж сурч буй шар шувууны ангаахай