m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.05 10:00
653
Гахайн мах, фарфалле гоймонтой хуурга хийх жор

Орц

  • 500гр фарфалле гоймон
  • 300гр брокли
  • 2х/х оливийн тос
  • 5 х/х песто соус
  • 8 зүсэм урт хавтгай гахайн утсан мах /бакон/
  • бага зэрэг пармезан бяслаг

Хийх арга

  1. Фарфалле гоймонгоо зааврын дагуу давстай усанд болгоно.
  2. Гоймон болохоос 3 минутын өмнө броклигоо дээр нь хийн болгохдоо дээрээс нь 100 мл орчим ус авна. Гоймон, броклигоо шүүж авна.
  3. Гоймон чанасан савандаа тосоо халаан бакон-оо 5-6 минут хатуу болтол нь хуураад гоймон, брокли, песто соусаа нэмж хольж хутгаад бэлэн болно.
  4. Бэлэн болсон хоол бага зэрэг зууранги байвал таслаж авсан уснаасаа нэмж өөртөө тааруулна.
  5. Хоолоо таваглаад бяслагаа дээр нь тарааж асгана.