m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.06 08:29
1370
Шарсан загас хийх жор

Орц

1. Загас

2. Ургамлын тос

3. Маргарин

4. Цөцгийн тос

Хийх арга

Загасыг жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тосыг хэрэглэвэл амттай болдог. Харин хонь, үхрийн тосыг хэрэглэхэд тохиромжгүй байдаг. 

Загасаа шарахынхаа өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно. 

Загасыг шарахаас өмнө (10-15мин) давсалбал шарахад язарч бутрахгүй. Чимх давс хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж түлэгдэхгүй. 

Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална 

Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болдог. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоо хачирлаарай. -Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг. 

Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг. 

Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.

Хийх хугацаа

10-15 мин