m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.08 07:00
289
Энгүй их ачтан ээжийгээ магтан дуулъя

Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган  Төрийн ордны их танхимд  өнөөдөр боллоо. Ариун сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө бие сэтгэлээ зориулдаг 1000 ээж нэг дор цугларч, Төрийн ордон сайхан сэтгэлт ээж нарын хайраар "бүүвэйлэгдсэн" сайхан арга хэмжээ боллоо.

Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбооноос зохион байгуулсан энэ арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 1000 ээж оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ээжүүдэд хандан баярын мэнд хүргэж, урт удаан наслахыг ерөөлөө.

Эх хүн үр хүүхдээ аз жаргалтай, сайн сайхан явааг харах хамгийн дээд жаргал байдаг гэдгээ тэд ярьж байна.

"Эмээ нь хүүхдээ өсгөөд, үнээгээ саагаад л явж байлаа. Заримдаа хийсэн ажилгүй хүн боллоо доо гэж бодох үе байсан. Залуудаа алдарт эхийн одонгоо зүүхээс ичдэг байлаа. Харин хань минь хэзээ нэгэн цагт чамайг баярлуулах л одондоо хэмээн инээж суудагсан. Үнэхээр баярлуулж, би чинь их зүйл хийж үр хүүхдээ өсгөсөн юм байна гэж бодох өдөр ирдэг юм байна" хэмээн Баянхонгор аймгийн харьяат өндөр настан н.Чимэдрэгзэн гуай индрээс хэлж олныг баясгав.

 

Т.Цэнгэл (Увс Зүүнговь сумын уугуул)

-Эгч нь одоо 69  настай. Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байна. Сая Хатан ижий хэмээх өргөмжлөлийг авсандаа баяртай байна. Үр хүүхдүүд та бүхэндээ аз жаргал хамгийн асайн сайхан бүхнийг хүсье.

 

 

 

 

 

 

 

Р.Бадам (Баянгол дүүргийн иргэн)

-Эмээ нь 80 настай. Улсад  33 жил ажилласан. Нийт 12 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай гэр бүлд цахилгааны инженер, барилгачин, малчин гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байна. Ийм сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Бүх ээж нартаа эрүл энхийг хүсье.

 

 

 

 

 

 

 

С.Чанцал (Баянхонгор аймгийн уугуул)

-Эмээ нь наймайн хүүхэд төрүүлж өсгөсөн. Өдгөө 84 настай . Үр хүүхдээ тойруулаад аз жаргалтай сайн сайхан амьдарч байна. Төрийн ордондоо зочилж 1000 ээж нартай хамт чуулж байгаадаа баяртай байна. Нийт ээж нартаа баярын мэнд хүргэе.

 

 

 

 

 

 

 

 Х.Намжил (Баянхонгор аймгийн уугуул)

-Эмээ нь Завхан аймгийн холбоонд ажиллаж байгаад 1972 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд шилжин суурьшсан. тэр үеэс улсад мал маллаж байгаад  тэтгэвэртээ гарсан. Эмээ нь найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэд маань төр  захиргааны байгууллагад ажиллаж, зарим нь малчин. Та нартаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Адъяасүрэн (Баянзүрх дүүргийн иргэн)

-Эгч нь долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Худалдааны  байгууллагад 35 жил ажилласан. Хожим нь Батлан хамгаалах яаманд ажиллаж өбайгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Хүүхдүүд мань сайн сайхан амьдарч байна. Эх хүнд үүнээс илүү жаргал гэж үгүй. Монголын бүх сайхан ээж нарт баярын мэнд хүргэе.

 

 

 

 

 

 

Д.Цэрэн (Баянзүрх дүүргийн иргэн )

- Би 71 настай. Эмээ нь есөн хүү төрүүлсэн. Ганц охинтой.Манай бага өдгөө 32 , том нь 52 настай. Төмөр замд насаараа ажиллаад олон хүүхэдтэй гээд 40 гараад л тэтгэвэрт гаргачихсан. Хүүхдүүд маань сайн сайхан амьдарч байгаад үнэхээр их баяртай байна. Тйи сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баярлаад барашгүй.

 

 

 

Ээж нартаа зориулж уран бүтээлчид ая дууны мялаалга өргөсөн. Хамтдаа дуулж хөөрөлдсөн сайхан арга хэмжээ энергээр бялхаж байсныг онцлох хэрэгтэй байх. Эх, ээж хүний амнаас байнга ерөөлийн үг ундарч, бие биедээ аз жаргал хүссэн сайхан өдөр байв. Монголын нийт ээж нартаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.