m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.09 07:26
71
Обама эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Барак Обама олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “ Нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо бий. Тэд багш, эрдэмтэн, уран бүтээлч, зураач, цэрэг, тариаланч, эдийн засагч, төрийн тэргүүн гэх зэрэг бүхий л ажил мэргэжлийг эзэмшжээ. Гэсэн хэдий ч олон улс орон эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг хоёрдугаарт тавьж байгаа бөгөөд тэдний нийгмийн чадвар доогуур байна. Эмэгтэйчүүд, охид бүрэн дүүрэн боловсролтой, эрчүүдтэй эрх тэгш байх ёстой “гэж Ерөнхийлөгч Обама онцоллоо. Мөн энэ үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Охид, эмэгтэйчүүдийн сурах эрх, хүчирхийллээс ангид амьдрах, гэрлэх сонголт ч хүртэл эрх зөрчигдсөөр байна” гээд энэхүү олон улсын эмэгтэйчүүдийн өдөр энэ ялгааг арилгах, охидын боловсролыг дэмжих үүднээс “Охидуудаа сурцгаая” гэсэн уриан дор санаачлага гарган зарлалаа.