m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.09 09:06
186
Төлбөрийн тэнцэл буурчээ

Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн статистик тооцоолол гарчээ. Энэхүү гүйцэтгэлийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 3.3 сая ам.доллараар, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 41.6 сая ам.доллараар, алдаа ба орхигдуулгын дүн 38.3 сая ам.доллараар тус тус буурсан өөрчлөлт гарсан байна.

Тодруулбал, урсгал тэнцэл 981.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 69 хувиар буюу 2210.4 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд, барааны гадаад худалдааны дансны алдагдал 175 хувиар буурч 993.0 сая ам.долларын ашигтай гарч, харин үйлчилгээний худалдааны алдагдал 2.0 хувиар өсч 1344.6 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 14 хувиар өсч 799.2 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.

Төлбөрийн тэнцэл буурчээ

Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 771.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буюу 666.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд үүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 81 хувиар буюу 1693.6 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байгаа аж. Гэвч энэхүү эх үүсвэрийн огцом бууралтыг багцын болон бусад хөрөнгө оруулалтаар нөхөн санхүүжүүлснээр тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулсан байна.