Гүзээний ороомог хийх жор
Гүзээний ороомог
Орц
- Үхрийн гүзээ - 300гр
- Үрлэн перец - 2гр
- Давс - 5гр
- Гич - 10гр
- Төмс - 150гр
- Лууван - 50гр
- Цэцэгт байцаа - 30гр
- Улаан лооль - 20гр
- Чанцай - 20гр
- Сармис - 3гр
- Лоолийн нухаш - 20гр
- Улаан чинжүү - 30гр
- Улаан перец - 2гр
Хийх арга
- Цэвэрлэсэн гүзээг ороож утсаар боогоод 2-3 удаа усыг нь сольж чанасны дараа амтлагчаар амтлан 2-3 цаг зөөлөртөл чанана.
- Төмс, лууванг сармис хэлбэртэй хэрчиж чанан халаасан хайруулын тавганд масло хийж хайрс тогтоон хуурна.
- Улаан чинжүү, чанцай, улаан лооль, сармис бутлагчаар бутлан лоолийн нухаш хийж хуураад цөцгий хийж сүмс бэлтгэнэ.
- Зөөлөрсөн гүзээг зүсэж хуурсан ногоо цэцэгт байцаагаар хачирлан сүмсний хамт таваглана.
www.chef.mn