m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.10 08:19
139
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат орон нутагт ажиллана

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллах юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн дэд сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, АҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхбат, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга С.Балжинням, Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Г.Билгүүн, Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэн нар орж байгаа юм байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт энэ сарын 11-ны өдөр очиж төрийн орон сууцны корпорацийн барьж байгаа 126 айлын орон сууцны барилгын ажлын явц, Улаанбаатар төмөр замын харьяа төмөр замын дэр модны үйлдвэр, “Чансаатай” гутлын цехийн үйлдвэр, “Квот” ХХК-ний хүлэмж, зоорийн агуулах, “Спирт бал бурам” ХК-ний үйл ажиллагаатай танилцах бөгөөд энэ сарын 12-ны өдөр Орхон аймагт ажиллах аж.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат орон нутагт ажиллана

Харин энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөтлийн цемент шохооны үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, “Дархан нэхий” ХК, “Дархан үйлдвэрлэл технологийн парк” ОНӨХК-ний  үйл ажиллагаатай танилцана. Мөн тэрээр Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа худалдааны төвийн барилгын ажлын явц, “Цаст Булган Хайрхан”  ХХК-ний махны ангилал, хадгалалт, анхан шатны боловсруулалтын үйлдвэр, “Үжээд” ХХК-ний цайны үйлдвэр, “Сэлэнгэ ундрам” ХХК-ний плитаны цавууны үйлдвэртэй танилцсах юм байна. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдтэй танилцах аж үйлдвэрийн сайдын томилолт дотоодынхоо үйлдвэрийг дэмжих бодлого хэрэгжиж байгаа энэ цаг үед үр дүнгээ өгсөн томилолт байх бололтой.