m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.08 06:19
184
Эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэрэг ашиглан явууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах, удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дархан сум нь 75 мянга гаруй хүн амтай, үйлдвэрлэл, дэд бүтэц өндөр хөгжсөн бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдсон осол, аюулт үзэгдлийн тоо, давтамж буурахгүй байгаа нь болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, гамшигтай тэмцэхэд бэлэн байх, гамшгийн үеийн нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг хамруулсан команд штабын сургууль зохион байгуулж байгаа юм.

Сургууль дадлагын үеэр Онцгой байдлын  харьяа Аврах тусгай анги батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг дадлага сургуулиа Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчдыг хамруулан харилцан мэдлэг, туршлагаа солилцох, үзүүлэх сургуулийг анх удаа орон нутагт зохион байгууллаа.  Тус ангийн 80 гаруй албан хаагч оролцож, тус ангийн шүхэрчин аврагчид “Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга, байгууламж буюу нурангиас нэрвэгдэгсдийг нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явуулсан нь сургууль дадлагын онцлог байлаа.

Тус сургалт өнөөдөр өндөрлөх аж.