m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.11 12:18
4137
"Ээждээ барих хамгийн том бэлэг"-ийн шилдгүүдэд "Benetton" шагнал гардуулав

Benetton брэндээс Олон улсын эмэгтэйчүүдийн. эрхийг хамгаалах өдрөөр олон арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд үйлчлүүлэгчдийнхээ дунд "Ээждээ барих хамгийн том бэлэг" шүлгийн уралдаан зарласан юм. Тус уралдаанд  шүлэг бичдэг, шүлгэнд хайртай 50 гаруй хүн хамгаас хайртай ээждээ зориулсан шүлгээ ирүүлжээ.

Хайртай хүмүүстээ үргэлж баяр баясал бэлэглэж байхыг уриалсан тус шүлгийн уралдааны эхний шатыг яруу найрагч Б.Төгсжаргал шүүсэн. Харин  II шатанд үлдсэн таван шилдэг оролцогчдыг facebook-ийн санал асуулгаар тодруулсан нь хамгийн үнэн, шударга шүүлт болжээ.

Тус шүлгийн уралдааны тэргүүн  байранд шалгарсан оролцогч V ангийн сурагч Э.Тэргэл  байлаа. Түүнд  Benetton брэндээс 500.000 төгрөгийн худалдан авалт хийх бэлгийн карт өгсөн бөгөөд удаах байруудад 300.000, 100.000 төгрөгийн бэлгийн карт болон гарын бэлгүүдээ өглөө.

Тэргүүн байрны эзэн  Э.Тэргэл

"Би 24 дүгээр сургуулийн 5г ангид сурдаг. Зургаан настайгаасаа эхлэн шүлэг бичсэн.  Шүлгийн хамгийн анхны тэмцээндээ оролцож шагнал авсандаа баяртай байна. Би уралдаанд оролцсон шүлгээ Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ зориулж уншиж өгсөн. Ер нь шүлэг бичсэнээрээ өөрийгөө нээж, дотоод сэтгэлийн үгээ бусдад ойлгуулахад илүү амар байдаг. Ийм болохоор би шүлэг бичих дуртай.  Benetton брэндэд баярлалаа гэж хэлье бас надад like дарж дэмжсэн бүх хүмүүст баярлалаа"гэв.

 

 

Э.Тэргэл охины ээждээ зориулж бичсэн шүлэг

 

 Л.Баатарцоож (II байрын шагналт)

"Утга уран зохиолоос хүмүүс холдож байна.  Өнөөдрийн уралдаанд түрүүлсэн V ангийн жоохон охин их мундаг байна. Энэ охин шиг нийгэмдээ зөв үлгэр дууриал үзүүлж байхыг залуучууддаа уриалж байна. Мөн техник технологид хүний анхаарал их төвлөрч байгаа энэ цаг үед  ном их уншиж байгаарай гэж хэлмээр байна" гэв.

 

 

Л.Мөнхтуул (III байрын шагналт)

"Benetton брэндийг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Мөн олныг хамарсан өөр олон тэмцээн уралдаан явуулаасай гэж хүсэж байна.  Энэ удаагийн шүлгийн уралдаанд "Миний ижий" шүлгээрээ оролцож шалгарсандаа баяртай байна. Өнөөдөр интернет ертөнцийн хөгжилтэй холбогдуулан хүмүүс шүлэг бичих нь ном унших нь багассан. Гэхдээ хүний сэтгэлээс шүлэг гардаг болохоор хүмүүсийг шүлэг бичиж, сонирхон уншиж байгаасай гэж боддог. Мартын 8-нд ээждээ зориулж захидал бичиж баярлуулж байсан. Сая бас шүлгийн уралдаанд III байранд орсноо хэлэхэд маш их баярлаж байсан. Хүнд найз нөхөд, хамт олон олдож болдог харин ээж аав дахиж олдохгүй болохоор тэднийгээ баярлуулж яваарай. Хүний сэтгэлээсээ өгсөн бэлэг хэзээч мартагддаггүй юм шүү гэж хэлмээр байна" гэв.

 

Тусгай байрын шагналт Б.Аздэлгэр

"Энэ шүлгээ ээждээ зориулж зохиосон юм аа. Benetton -ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд надад хувцаснууд их таалагддаг. Мөн олон нийтийг хамруулсан уралдаан зохион байгуулсанд баяртай байна"гэв.