"Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшилийн 34 хувийг "Рио Тинто" компани болон бусад этгээдэд худалдах, шилжүүлэх талаар Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс санал санаачлага гаргаагүй гэдгийг албан ёсоор холбогдох албанаас мэдээлсэн байна. Түүнчлэн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Сэм Уолт энэхүү асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй аж.
"Оюу Толгой" ХХК-ийн 34 хувийг бусдад шилжүүлэхгүй
Түүнээс гадна төрийн өмчийг захиран зарцуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйл 4.3 заалтад “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын их хурал хэрэгжүүлэх...” гэж заасан байдаг юм байна.